2019/05/23

Хамт олны доторх зөрчлийг ухаалгаар шийдвэрлээрэй



Ямарваа нэг байгууллага дотор зөрчил, маргаан үүсэхгүй байна гэж байдаггүй. Нэн ялангуяа олон өөр үзэл бодолтой хүмүүс нэг зорилгын төлөө хамтдаа нэг багт ажиллаж буй үед зөрчилдөөн гарах нь олонтоо. Та удирдах ажилтны хувьд энэ төрлийн зөрчлийг гарахаас урьдчилан сэргийлэх бараг боломжгүй юм.

Гэвч та эдгээртэй ухаалгаар харилцаж, шийдвэрлэж сурч болно.Та зөрчилдөөн, маргааны цаад нарийн учир шалтгааныг сайтар шинжиж, тохирсон гаргалгааг нэн даруй гаргаж байх хэрэгтэй.
Маргаан, зөрчлийг үүсгэж буй шалтгааныг нь таниж мэдэх:
Сонирхлын зөрчил. Багийн гишүүдийн дунд өөр хоорондоо эсрэг тэсрэг, гажуу ташууолон сонирхол оршиж байдаг. Хувь хүний хүсэл сонирхол хийж гүйцэтгэж буй ажилтай нь байнга уялдаатай байх нь үгүй, заримдаа хэт их хувийн ашиг сонирхол давамгайлах нь бий бөгөөд энэ нь цаашдаа зөрчилдөөний эх үүсвэр болдог.
Чадварын зөрчил. Багийн доторх ажил үүргийн хуваарьлалт тодорхой бус, ажилтан нэг бүрийн хийх ёстой ажлын үүрэг, чадвар, хариуцах салбарт үл ойлголцох гарахад зөрчилдөөн үүсдэг.
Харилцааны зөрчил.Багийн гишүүдийн хоорондын харилцааны уур амьсгал үл итгэлцсэн, нэг нэгнээ буруушаасан, жигшсэн өнгө аястай байх. Энэ таарамжгүй уур амьсгал хувийн харилцаанаас, аль эсвэл дээр дурдсанчлан тэгш бус, ил толд бус ажил үүргийн хуваарьлалтаас үүсэж болно. Багийн гишүүн бүр өөрийн хийх ёстой зүйлээ, хариуцсан ажлаа гүйцэтгээгүй үед багийн доторх уур амьсгал өөрчлөгддөг.
Хуваарьлалтын зөрчил. Хийж гүйцэтгэж буй нийт ажилд төлөвлөгдсөн төсвийн хуваарьлалтанд багууд өөр хоорондоо тохиролцоонд хүрээгүйгээс зөрчилдөөн үүсэж болдог.
Та зөрчил, маргааныг нэн даруй шийдвэрлэх ёстой гэдгийг үргэлж санаж байгаарай. Аливаа асуудал, маргааныг нам дарах буснэн даруй шийдвэрлэх хэрэгтэй. Учир нь үг дуугүй хав дарах нь асуудлыг улам хурцадмал байдалд хүргэх аюултай. Жижиг сажиг маргаан гээд орхисон асуудал эцэстээ том гарз хохирлыг авчирч, нийтбагийн амжилтанд муугаар нөлөөлөх нь бий.

No comments:

Post a Comment