2019/05/23

Хоорондын зөрчлөө шийдвэрлэхэд хүмүүст туслах

Нийгмийн ажилтан заримдаа зөрчлөө шийдвэрлэхэд нь үйлчлүүлэгчид (эцэг эх ба өсвөр насны хүүхдүүдийн хоорондын, эхнэр ба нөхрийн хоорондын) туслах шаардлагатай болдог. Түүнчлэн хоёр мэргэжилтний хооронд үүссэн зөрчлийг ч шийдвэрлэх шаардлагатай тулгарах нь бий. Хүмүүст зөрчлөө шийдвэрлэхэд нь туслах эхний алхам бол зөрчил нь нарийн төвөгтэй үйл явц бөгөөд зөрчилдөгч талуудын аль алинаас болоогүй байх тохиолдол байдаг бөгөөд бас аль аль тал нь зөрчлийг дэврээгээгүй гэдгийг ухаарах явдал юм. Хүмүүс бодит байдалтай нүүр тулахаас ихэвчлэн айдаг учраас ялихгүй жижиг асуудлаас болж хоорондоо зөрчилдөх нь бий. Зөв шийдлийг ольё л гэж бодож байвал бодит асуудалтай нүүр тулахаас гарцаагүй.


харилцааны зөрчил зурган илэрцүүд

Бисно зургаан төрлийн зөрчлийг тодорхойлох замаар зөрчлийн цаана орших янз бүрийн сэдэл, шалтгааныг сануулсан байна. Үүнд эсрэг тэсрэг сонирхол, үүрэг хариуцлагын зөрөлдөөнөөс үүдсэн зөрчил, зарим далд зорилго, ашиг сонирхлын  улмаас үүсэх зөрчил, буруу зүйлд мэдэлгүйгээр итгэж, найдсанаас үүсэх алдаанаас болж зөрчилд орох, бодит үнэнээс зайлсхийх үүднээс буруу зүйлд зориудаар чиглүүлснээс үүсэх зөрчил, буруу ойлгож ухаарснаас, эсвэл харилцааны ур чадвар дутагдснаас үүсэх зөрчил, эсэргүүцэл, дургүйцэл болон бусад хүчтэй сэтгэл хөдлөлийн үндсэн дээр үүсэх зөрчил тус тус орно.

Аливааг буруугаар ойлгох ба зөвшилцөлд хүрч чадахгүй байх хоёрын ялгааг мэдэж байх нь чухал юм. Èõýíõ òîõèîëäîëä зөрчил нь буруу ойлголцлолоос бий болдог бөгөөд хүмүүсийн харилцааг сайжруулж, тухайн асуудлыг тал бүрээс нь авч үзэн илүү сайн ойлгуулах замаар зөрчлийг шийдвэрлэж болно гэж äèéëýíõ õ¿ì¿¿ñ үздэг. Гэвч харилцан бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй, нэгдсэн зөвшилцөлд хүрч чадахгүй тохиолдолд харилцааг сайжруулах алхмаар зөрчлийг шийдвэрлэх гэж оролдох нь бүтэхгүй зүйл болдог. Харилцагч талууд бие биендээ өөрсдийн үзэл бодлын үүднээс тухайн асуудлыг тайлбарлаж, харилцан хоёр биенээ сонссоны дараа ч өөр өөрсдийн байр сууриа хадгалсаар байгаа үед харилцан бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй байдал үүсдэг. Харилцан зөвшөөрөлцөж чадахгүй байгаа үед харилцагч талууд бие биенийхээ байр суурийг ойлгож байгаа хэдий ч хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа байдал үүссэн байдаг. Хэрвээ зөрчил ийнхүү харилцан зөвшөөрөлцөхгүйгээс үүдэж байвал нийгмийн ажилтан хүлээн зөвшөөрөхгүй байгааг ойлгож, талуудад харилцан буулт хийх ямар арга зам байж болохыг хайх хэрэгтэй. Зөрчлийг шийдвэрлэхээр ажиллаж буй нийгмийн ажилтан дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.
  1. Аль нэг талыг бүү барь. Хүн бүрийн мэдрэмж, үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, шударга байхыг хичээ. Зөрчилдөгч талуудад тэдний аль алины хүлээн зөвшөөрч буй зүйлүүдийг тухайлбал, нийтлэг үнэт зүйл, итгэл үнэмшил, гуравдах хэн нэгэнд санаа тавьж буй байдал, цаашид учирч болох бэрхшээл, аюул заналаас сэргийлэх хүсэл гэх мэтийг сануулж байх хэрэгтэй.
  2. Талуудыг харилцан бие биенээ хүндэтгэх, ядаж нөгөө талынхаа хэрэгцээ, сонирхлыг сонсож, ойлгоход бэлэн байхыг уриалах нь чухал. Хэлэлцүүлгийн үед нэрээр нь дуудах, ёс зүйгүй үйлдэл гаргах, хэн нэгэн рүү илт дайрах, давшлах, өнгөрснийг сөхөх зэрэг тухайн үед хэлэлцэж буй сэдэвтэй холбогдолгүй өөр асуудлыг сөхөхөөс зайлсхийхийг талуудад урьдчилан хэлж ойлгуулах нь чухал.
  3. Ярихаасаа өмнө дараах дөрвөн асуултад хариулахыг зөрчилдөж буй талуудаас хүснэ. 
  4. Үүнд:
  • Би үнэхээр энэ зөрчилдөөнийг шийдвэрлэхийг хүсэж байна уу? Эсвэл надад өөр сэдэл, шалтгаанаар үүнийг ярих гэж байна уу?
  • Миний хэлэх гэж буй зүйл үнэхээр үнэн үү? Эсвэл зарим талаараа үнэний хувьтай юу? Би арай хэтрүүлж яриад байгаа юм биш биз?
  • Миний хэлэх гэж буй зүйл хэлэлцэж буй зүйл, зөрчилдөж буй зүйлтэй холбоо, хамааралтай юу?
  • Миний хэлэх гэж буй зүйл харилцан ойлголцолд хүрэхэд чухал алхам болж чадах уу?
    1. Зөрчилдөж буй талуудад гол маргаантай байгаа асуудлыг оновчтой тодорхойлоход нь туслах хэрэгтэй.
    2. Зөрчилдөгч талуудыг өөрсдийн санаа, хэрэгцээ, тулгамдсан асуудлаа илэрхийлэхэд нь туслах үүднээс тусган эргэцүүлэх, тодруулах, санааг өөрчилсхийж илэрхийлэх, нэгтгэн дүгнэх техникүүдийг хэрэглэ. Зөрчилдөөнд өөрсдийн байр сууриа илэрхийлэхдээ “Би өгүүлбэр”-ийг хэрэглэхэд тусал.
    3. Нэгэнт ямар асуудлаар маргалдаж буй нь ил тод болж, тодорхой хэмжээний харилцан ойлголцолд хүрсэн бол гаргаж болох шийдвэрүүдийн хэд хэдэн хувилбарыг тодорхойлох үүднээс санаа цуглуулах аргыг хэрэглэ. Аль аль талд үр дүнтэй байж болох шийдвэр, буултыг эрж хай.
    4. Хэлэлцүүлгийн үед талуудыг уур бухимдлаа барих, нөгөө талаа ойлгохыг хичээх, өөрсдийн хэрэгцээ, санаа зовж буй асуудлаа шударгаар илэрхийлэхэд дэмжлэг үзүүл.
    5. Төвөг учруулагч буюу тухайн асуудлын үндсийг тавьж буй гэж цоллогдсон хүмүүс голдуу хүч чадалгүй, эрх мэдэлгүй гэдгээ мэдэрсэн хүмүүс байдгийг санагтун. Хүч чадалгүйгээ мэдэрч буй хүмүүс голдуу шууд ба шууд бусаар бусдад уур бухимдлаа гаргаж байдаг. Хариуд нь нөгөө хүмүүс мөн хариу уурлах юмуу харилцаанаас зайлсхийх хандлага гаргах ба ингэснээр зөрчлийн хурц ширүүн цикл өрнөдөг. Иймд хүч чадалгүйгээс үүдэх мэдрэмжид чиглэсэн хариу үйлдэл үзүүлэх нь чухал

No comments:

Post a Comment